Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Афганистан дахь Америкийн цэргийн хүчний командлагч талибуудын эсрэг тэмцэх нэмэлт хүч хүслээ

Афганистан дахь Америкийн цэргийн хүчний командлагч, генерал Жон Николсон талибуудтай хийж байгаа 15 жилийн туршид үргэлжилсэн дайныг мухардлаас гаргахын тулд нэмэлт хүч илгээх хүсэлт гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Афганистан дахь Америкийн цэргийн хүчний командлагч талибуудын эсрэг тэмцэх нэмэлт хүч хүслээ
Афганистан дахь Америкийн цэргийн хүчний командлагч талибуудын эсрэг тэмцэх нэмэлт хүч хүслээ. Зураг: МҮОНРТ

Афганистан дахь Америкийн цэргийн хүчний командлагч, генерал Жон Николсон талибуудтай хийж байгаа 15 жилийн туршид үргэлжилсэн дайныг мухардлаас гаргахын тулд нэмэлт хүч илгээх хүсэлт гаргасан байна. Тэрбээр Сенатын зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны хуралдаан дээр ийнхүү мэдэгдсэн байна. Тэрбээр Афганистанд байрлаж байгаа олон улсын эвслийн 8400 цэргийн албан хаагчдад туслах хэдэн мянган цэрэг нэмж илгээхийг уриалсан юм.

Энэ нэмэлт хүч нь Афганистаны яамдад зөвлөх үйлчилгээгээ үргэлжлүүлж, тусгай ажиллагаагаа явуулах боломж олгоно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Генерал Николсон сүүлийн үед ОХУ хөндлөнгөөс оролцох болсон нь Афганистаны байдлыг хүндрүүлж байна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрбээр Москва "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэлд нэгдсэн гэдэг шалтгаанаар Талибан хөдөлгөөнийхнийг хүлээн зөвшөөрүүлэхийг чармайж байна гэж буруутгасан юм. Мөн ийм оролдлогыг ОХУ-аас гадна Иран, Пакистаны эрх баригчид ч хийж байна гэж шүүмжилсэн юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Замир Кабулов Москва, Вашингтон болон НАТО-той Афганистан дахь асуудлуудыг шийдвэрлэх тал дээрх хамтын ажиллагаагаа сэргээхэд бэлэн байгааг мэдэгдлээ.

Хуваалцах