Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Афганистанд 1 тэрбум гаруй ам.долларын тусламж олгохоор боллоо

НҮБ Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлаарх хурлыг зохион байгууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Афганистанд 1 тэрбум гаруй ам.долларын тусламж олгохоор боллоо
Афганистанд 1 тэрбум гаруй ам.долларын тусламж олгохоор боллоо. Зураг: МҮОНРТ

НҮБ Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлаарх хурлыг зохион байгууллаа. Хуралд оролцогч орнууд нийтдээ 1 тэрбум гаруй ам.долларын тусламжийг Афганистанд олгох амлалтыг өгөөд байна.

Сайд нарын түвшний энэхүү уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерреш “Олон арван жилийн дайн, зовлон бэрхшээлийн дараагаар Афганий ард түмэн магадгүй хамгийн түгшүүртэй цаг үетэй нүүр тулгараад байна” гэж хэлсэн юм. Хятадын төлөөлөгч Афганистаны бүрэн эрхт байдлыг хүндэтгэх замаар тус улсад энх тайвныг сэргээн босгоход олон улсын нөлөө чухал гэдгийг онцолжээ.

Хуваалцах