Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Афганистанд Америкийн гурван иргэн амь үрэгдлээ

Афганистанд үйл ажиллагаа явуулдаг Америкийн "CURE" хэмээх эмнэлэгт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр халдлага гарч, тус эмнэлэгт ажилладаг Америкийн гурван иргэн амь үрэгдэн, нэг хүн шархадсан хэрэг гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Афганистанд Америкийн гурван иргэн амь үрэгдлээ
Афганистанд Америкийн гурван иргэн амь үрэгдлээ. Зураг: МҮОНРТ

Афганистанд үйл ажиллагаа явуулдаг Америкийн "CURE" хэмээх эмнэлэгт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр халдлага гарч, тус эмнэлэгт ажилладаг Америкийн гурван иргэн амь үрэгдэн, нэг хүн шархадсан хэрэг гарлаа. Тодруулбал, тус эмнэлгийн хамгаалалтад ажилладаг цагдаагийн нэгэн ажилтан эмнэлгийн ажилчид руу гал нээжээ. Дараа нь сэжигтэн өөрийгөө буудан амиа егүүтгэхийг оролдсон ч амьд үлдсэн байна. Одоогоор цуст халдлагын шалтгаан нь тодорхойгүй байгаа ч сэжигтэн этгээдийг шалгаж байгаа гэж орон нутгийн хууль сахиулагчид мэдэгджээ.

Хуваалцах