Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Афганистанд борооны улирал эхэлжээ

Афганистанд болсон үерт наад зах нь 70 гаруй хүн амиа алдсан тухай CNN мэдээллээ. Хүчтэй аадар борооны дараа үер болж, нийслэл Кабул болон дагуул хотууд үерт хамгийн их өртөж, орон сууцны байшингууд эвдэрсэн байна. Тэрчлэн үер Нуристан, Хост мужуудад болсон байна. Ойрын хэдэн өдөр Афганистанд бороо

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Афганистанд борооны улирал эхэлжээ
Афганистанд борооны улирал эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Афганистанд болсон үерт наад зах нь 70 гаруй хүн амиа алдсан тухай CNN мэдээллээ. Хүчтэй аадар борооны дараа үер болж, нийслэл Кабул болон дагуул хотууд үерт хамгийн их өртөж, орон сууцны байшингууд эвдэрсэн байна. Тэрчлэн үер Нуристан, Хост мужуудад болсон байна. Ойрын хэдэн өдөр Афганистанд бороо үргэлжлэн орох талаар цаг уурчид анхааруулжээ.

Онцгой байдлынхан болон цэрэг армийнхан үерт нэрвэгдэгсдэд туслаж байгаа хэмээн эрх баригчид мэдээлжээ.

2010 онд урьд нь болж байгаагүй аймшигт үер болсноор 1800 гаруй хүн амиа алдаж, 21 сая хүн нэрвэгдэж байсан юм. Жил бүрийн борооны улиралаар хоёр улсад олон хүн амь үрэгддэг аж.

Түлхүүр үг:пакистан
Хуваалцах