Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Гадаад мэдээ

Афганистанд хүчтэй газар хөдөлж, 250 хүн амиа алджээ

Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням гарагийн шөнө газар хөдөлж, 250 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтсэн талаар тус улсын Үндэсний радио, телевиз мэдээллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Афганистанд хүчтэй газар хөдөлж, 250 хүн амиа алджээ
Афганистанд хүчтэй газар хөдөлж, 250 хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням гарагийн шөнө газар хөдөлж, 250 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтсэн талаар тус улсын Үндэсний радио, телевиз мэдээллээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлт наймдугаар сарын 31-ний 23:47 цагт 6.0 магнитудын хүчтэй болсон бөгөөд голомт нь Нангархар мужийн төв Жалалабад хотоос зүүн хойш 27 км зайд, 8 км-ийн гүнд байжээ.Аврах багууд харилцаа холбоо хязгаарлагдмал, алслагдмал бүс нутгуудад хүрч ажиллаж байгаа тул хохирлын хэмжээ одоогоор урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа бөгөөд албаныхан гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлэхээр ажиллаж байна.Газар хөдлөлтийн улмаас нийслэл Кабул хотод хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, зарим нутгаар интернэтийн сүлжээ тасарсан байна.

Хуваалцах