Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц тал хувьдаа хүрээгүй байна

Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлж магадгүй тухай албаны хүн мэдээлжээ. Ерөнхийлөгчийн сонгууль бямба гарагт болж “2.2 сая хүн саналаа өгчээ” хэмээн Афганистаны сонгуулийн хорооны дарга Маулана Абдулла мэдээлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц тал хувьдаа хүрээгүй байна
Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц тал хувьдаа хүрээгүй байна. Зураг: МҮОНРТ

Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц тал хувьдаа хүрээгүй байна. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөлж магадгүй тухай албаны хүн мэдээлжээ. Ерөнхийлөгчийн сонгууль бямба гарагт болж “2.2 сая хүн саналаа өгчээ” хэмээн Афганистаны сонгуулийн хорооны дарга Маулана Абдулла мэдээлсэн байна.

Албаны хүний хэлснээр сонгуулийн санал хураалт амар тайван болсон ч, ирц бага байсан, санал хураалтын системийн талаархи гомдол нэмэгдсэн зэрэг нь сонгуулийн дүнд нөлөөлж, хямрал мөргөлдөөний хөлд үрэгдсэн энэ улсад эмх замбараагүй байдлыг даамжруулж болзошгүй гэсэн болгоомжлол дагуулаад байгаа юм байна.

Сонгуулийн өмнө 9,67 сая хүн санал өгөхөөр бүртгүүлсэн ч, нийт 4700 гаруй саналын цэгийн 3700 гаруйгаас нь ирсэн мэдээгээр 2,2 сая орчим хүн саналаа өгсөн байна. Сонгуулийн урьдчилсан дүн 10 дугаар сарын 19нд гарах бол, эцсийн дүн 11 дүгээр сарын 7-нд мэдэгдэх юм байна. Үүгээр өрсөлдөгчдийн нэг нь 50 хувиас илүү санал авч чадаагүй бол хамгийн өндөр дэмжлэг авсан 2 улс төрчийн хооронд 2 дахь шатны сонгууль болно. 18 хүн өрсөлдөж буй энэ удаагийн сонгуульд Афганистаны одоогийн ерөнхийлөгч Ашраф Ганигийн гол өрсөлдөгчөөр Афганистаны засгийн газрын гишүүн бөгөөд Афганистаны ерөнхий захирагч Абдулла Абдуллаг нэрлэж байна.

Бямба гарагт болсон санал хураалтын өмнө Афган даяар байгуулсан саналын цэгүүдийн хэд хэдэн цэгт Талибан бүлэг халдсан нь дийлэнхдээ жижиг хэмжээний 400 гаруй удаагийн халдлага байсан гэх мэдээлэл байна. Талибанчууд сонгуулийн 8, 9 ажилтныг хулгайлсан хэрэг ч гарсан байна. Түүнээс гадна санал өгөх явцад хурууны хээ унших төхөөрөмж ажиллаагүй, сонгогчийн нэр дутуу, сонгуулийн материалыг буруу муж руу илгээсэн гэх мэт алдаанууд бүртгэгдсэн байна.

Хуваалцах