Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Афганистаны ерөнхийлөгчөөр Ашраф Гани улиран сонгогдлоо

Афганистан улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт одоогоос 5 сарын өмнө явагдсан юм. Тэгвэл энэхүү маргаантай сонгуулийн дүн саяхан л гарч, Афганистаны ерөнхийлөгчөөр Ашраф Гани улиран сонгогдоод байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Афганистаны ерөнхийлөгчөөр Ашраф Гани улиран сонгогдлоо
Афганистаны ерөнхийлөгчөөр Ашраф Гани улиран сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Афганистан улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт одоогоос 5 сарын өмнө явагдсан юм. Тэгвэл энэхүү маргаантай сонгуулийн дүн саяхан л гарч, Афганистаны ерөнхийлөгчөөр АшрафГани улиран сонгогдоод байна.

Афганистан улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөрсөн 9 дүгээр сарын 28-нд явагдсан. Энэ сонгуулийн дүн мэдээ албан ёсоор 11 дүгээр сард гарах ёстой байсан юм. Гэвч саналын хуудсыг тоолох ажил будлиантай явагдсан гэж үзсэн учраас дахин тооллого явуулсан байна.

Ийнхүү ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болсноос хойш 5 сарын дараа Афганистаны сонгуулийн хороо дүн мэдээг албан ёсоор зарлажээ. Мягмар гарагт өгсөн мэдээллээр ерөнхийлөгч АшрафГани 50.64 хувийн саналыг авч, 50 хувийн босгыг давж чадсанаар ялагч боллоо. Харин түүний гол өрсөлдөгч Гадаад Хэргийн сайд асан Абдулла Абдулла 39.52 хувийн саналыг авсан юм.

Сонирхуулахад, 2014 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар АшрафГани болон Абдулла Абдулла нар мөн л хоорондоо өрсөлдөж, Гани ялалт байгуулж байсан бол энэ удаагийн сонгуулиар адил үйл явдал тохиож байна.

Хуваалцах