Афганистаны шүүх хоригдлуудаа суллах шийдвэр гаргажээ
Афганистан хэдийнээ 650 гаруй хоригдлыг сулласан юм. Мөн ойрын саруудад хоригдлуудыг нэмж суллана гэж тус улс мэдэгдлээ. Хоригдлуудын заримыг нь аюултай, хэрвээ суллагдвал "Талибан"-ы эгнээнд дахин нэгдэж болзошгүй гэж АНУ-ын арми үзэж байгаа билээ.
Мэдээллийн алба

Афганистаны Засгийн газар Кабул хотын ойролцоох АНУ болон эвслийн цэргийн Баграм баазын шоронгоос "Талибан"-ы хамсаатан байж болзошгүй 88 хоригдлын 72-ыг суллана гэж мэдэгдлээ.
Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн даргалсан, шүүх ба шударга ёсны уулзалт тус улсын ерөнхийлөгчийн ордонд Пүрэв гарагт болжээ.
Гэм буруугүй, гэмт хэрэг хийсэн нотолгоо байхгүй 45 хоригдлыг суллахыг Баграмын хоригдлуудын хэргийг хянан шалгах зөвлөлд уг уулзалтын үеэр тушаасан байна. Мөн 27 хоригдлыг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй учир суллахаар болсон байна.
"Талибан" болон "Аль-Каида"-гийн ажиллагаатай холбоотой байж болзошгүй 3000 гаруй сэжигтэнтэй тус шоронг өнгөрсөн оны гуравдугаар сард Афганистаны Засгийн газарт АНУ шилжүүлэн өгсний дараа "Парваны цагдан хорих төв" гэж нэрлэсэн юм.