Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Афганистаны удирдлагууд, Талибаны төлөөлөгчид уулзалтад оролцоно

Энэ сарын 27-28-ны өдрүүдэд ОХУ Афганистантай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан уулзалт зохион байгуулж буй юм байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Афганистаны удирдлагууд, Талибаны төлөөлөгчид уулзалтад оролцоно
Афганистаны удирдлагууд, Талибаны төлөөлөгчид уулзалтад оролцоно. Зураг: МҮОНРТ

Афганистаны удирдлагууд, Талибаны төлөөлөгчид Москва хотод болох уулзалтад оролцоно. Энэ сарын 27-28-ны өдрүүдэд ОХУ Афганистантай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан уулзалт зохион байгуулж буй юм байна.

“Москва хотод болох хоёр өдрийн уулзалтад Афганистаны удирдлагууд, Талибаны төлөөлөгчид оролцоно” гэж "Рашиа түдей" мэдээлжээ. Даваа гарагт эхэлсэн энэ уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Сухайл Шахеен “Энэ уулзалтад төлөөлөгчөө илгээхээр төлөвлөж байна” гэж ярьсныг энд уламжилсан байна. Мөн Афганистаны Энхийн дээд зөвлөлөөс ч энэ хуралд оролцоно гэжээ. Афганистаны Засгийн газрын энэ байгууллага нь Кабул, Талибаны хоорондын энхийн яриа хэлэлцээг хөнгөвчлөх үүрэгтэй юм байна.

Хуваалцах