Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Афганистаны Засгийн газар америк цэргүүдийг нутгаасаа гаргах сонирхолгүй байна

Энэ тухай Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани “Одоогийн байгаа байдалд америк цэргүүдийг улс орондоо байлгах шаардлагатай” гэж хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Афганистаны Засгийн газар америк цэргүүдийг нутгаасаа гаргах сонирхолгүй байна
Афганистаны Засгийн газар америк цэргүүдийг нутгаасаа гаргах сонирхолгүй байна. Зураг: МҮОНРТ

Афганистаны Засгийн газар америк цэргүүдийг гаргах сонирхолгүй байна. Энэ тухай Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани “Одоогийн байгаа байдалд америк цэргүүдийг улс орондоо байлгах шаардлагатай” гэж хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.

Тэрбээр өчигдөр “Ямар ч афган хүн урт удаан хугацаагаар гадаадын хүчнүүдийг улс орондоо байлгахыг хүсэхгүй. Гэхдээ одоогийн нөхцөлд хэрэгцээ шаардлагын дагуу гадаадын цэргийн хүчнүүд энд байгаа юм” гэж телевизээр ярьсан байна.

Мөн Ерөнхийлөгч Ашраф Гани америк цэргүүд Афганаас гарахад Засгийн газрыг эсэргүүцэгч Талибаны цэргүүдтэй гал зогсоох хэлэлцээрт хүрэхээс гадна аюулгүй байдлын хувьд хамгаалалтыг сайжруулах хэрэгтэй гэсэн байна. Гэхдээ тэрбээр Засгийн газартай нь шууд яриа хэлэлцээ хийх талаар бодож үзэхийг Талибаны талаас хүсчээ.

Сүүлийн өдрүүдэд Афганистанд энх тайван тогтоох тухай хүчин чармайлт хурдацтай урагшилж байна гэж хэвлэлүүд бичиж байна. Өнгөрөгч бямба гарагт дууссан зургаан өдрийн яриа хэлэлцээгээр АНУ-ын албаны хүмүүс америк цэргүүдийг Афганаас гаргаж, гал зогсоох талаар талибуудтай тохиролцоонд хүрээнд байгаа.

Гэвч Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани америк цэргүүдийг гаргах асуудалд болгоомжтой хандаж байна. Тэрбээр афган цэргүүдийг сургалтад хамруулах асуудлыг хойшлуулаад байна гэж зарим хэвлэл мэдээлж байна.

Хуваалцах