Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Африк эрчүүд Шаолины сүмийг зорин кунг-фу сурч байна

Африкаас ирсэн 18 суралцагч гурван сарын хугацаанд Шаолины сүмд амьдарч, Хятадын уламжлалт гар тулааны урлаг болох кунг-фугийн эрдэмд суралцах аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Африк эрчүүд Шаолины сүмийг зорин кунг-фу сурч байна
Африк эрчүүд Шаолины сүмийг зорин кунг-фу сурч байна. Зураг: МҮОНРТ

Бүгд найрамдах Конго, Зааны ясан эрэг, Нигери, Камерун зэрэг орны эрчүүд Хятадын Шаолины сүмийн сургалтад хамрагдаж, эртний уламжлалт гар тулааны урлаг сурч байгаа талаар урд хөршийн CCTV мэдээллээ.

Хятадын соёл, аялал жуулчлалын яам дээрх сургалтын арга хэмжээг Шаолины сүмтэй хамтран зохион байгуулсан байна. Түүнчлэн тус улсын Хэнань мужид байрлах зен буддын шашны Шаолины сүмийн гар тулааны сургалтад Африк эрчүүдийг элсүүлэх ёслолын ажиллагаа энэ сарын 22-нд болжээ.

Сонирхуулахад, Африкаас ирсэн 18 суралцагч гурван сарын хугацаанд Шаолины сүмд амьдарч, Хятадын уламжлалт гар тулааны урлаг болох кунг-фугийн эрдэмд суралцах аж.

Хуваалцах