Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Агаа эгээ” хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна

Асрамжийн газрын хүүхдүүдэд туслах “Агаа эгээ” хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна. Өнөөдөр уг хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэсэн үндэсний хэмжээний чуулган боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Агаа эгээ” хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна
“Агаа эгээ” хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Асрамжийн газрын хүүхдүүдэд туслах “Агаа эгээ” хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна. Өнөөдөр уг хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэсэн үндэсний хэмжээний чуулган боллоо.

“Агаа эгээ" хөтөлбөрийн эхлэлийг анх 2004 онд тавьж байсан ч төдийлөн амжилттай хэрэгжиж чадаагүй байна. Тиймээс “Том ах, эгч” ТББ-ын залуус уг хөтөлбөрийг үргэлжлүүлжээ. Нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн уг хөтөлбөрт Гэр бүл хүүхэд хөгжлийн "Өнөр бүл" төвийн хүүхдүүд хамрагддагаараа онцлог.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 70 гаруй хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдсан байна. Тэдний олонх нь ЕБС-иа төгсөөд их дээд сургууль, коллежид амжилттай суралцаж байгааг чуулганы үеэр хөтөлбөрийг санаачлагчид хэлж байсан юм.

Уг хөтөлбөрт 2013 оноос хойш идэвхтэй хамрагдан, сайн эгчийн үүргийг гүйцэтгэж яваа хүн бол 2016 оны "Монголын мисс" тэмцээний ялагч А.Баярцэцэг. Тэрбээр удахгүй эх орныхоо нэрийг гарган, "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцох гэж байна.

О.Намчин

Хуваалцах