Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Агаар дахь тоосонцрын хэмжээ буурч байгаа гэв

Улаанбаатар хотын агаарын бохирдол, тэр дундаа агаарт агуулагдах тоосонцрын хэмжээ 2014-2015 оны өвөл 20-23 хувиар буурсан гэх мэдээллийг Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн сайжруулах төслийн удирдах нэгжийн захирал Г.Энхбат өглөө.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаар дахь тоосонцрын хэмжээ буурч байгаа гэв
Агаар дахь тоосонцрын хэмжээ буурч байгаа гэв. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын агаарын бохирдол, тэр дундаа агаарт агуулагдах тоосонцрын хэмжээ 2014-2015 оны өвөл 20-23 хувиар буурсан гэх мэдээллийг Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн сайжруулах төслийн удирдах нэгжийн захирал Г.Энхбат өглөө. Тодруулбал, агаар дахь тоосонцрын хэмжээгээрээ манай улсын дэлхийд нэгдүгээрт жагсдаг байсан. Харин өнгөрсөн жил, хоёр байр ухарч гуравдугаарт орсон гэж тэрбээр тайлбарлалаа.

Түүнлэн 2014 оноос хойш Монгол Улсын Засгийн газар Японы эрдэмтэдтэй хамтран агаарын тоосонцрыг бууруулах судалгаа хийж, стратеги боловсруулахаар ажиллаж байна. Энэ стратегийг батлан, хэрэгжүүлж эхэлвэл агаарын бохирдол нэмж буурна гэж тэрбээр хэлсэн юм.

Хуваалцах