Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаар дуслын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд та юу хийх хэрэгтэй вэ

Өрөө, тасалгааг 2 цаг тутам агааржуулж, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийж байх;

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаар дуслын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд та юу хийх хэрэгтэй вэ
Агаар дуслын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд та юу хийх хэрэгтэй вэ. Зураг: МҮОНРТ

Агаар дуслын халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд та юу хийх вэ?

· Гараа савантай усаар ойр, ойрхон сайтар угаах;

· Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхээс зайлсхийх;

· Өрөө, тасалгааг 2 цаг тутам агааржуулж, цэвэрлэгээ халдваргүйтгэлийг тогтмол хийж байх;

· Онцын шаардлагагүй бол хүн ам олноор цугларсан газраар бага насны хүүхэд дагуулж явахгүй байх;

· Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, нойр, хоолны дэглэмээ зөв зохицуулах, дасгал хөдөлгөөн хийх;

· Бага насны хүүхдийг дулаан хувцаслах;

· Мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх;

· Гэрийн нөхцөлд давс, царван, тамедины уусмалаар хоолойгоо тогтмол зайлж, хоолой буюу амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих;

Хэрвээ та өвчилсөн бол бусдад халдвар тараахаас сэргийлэхийн тулд юу хийхвэ?

· Ханиаж найтаах үедээ салфетка хэрэглэх, хэрэглэсэн салфеткаа хогийн саванд хаях;

· Амны хаалтыг зөв хэрэглэх;

· Олон нийтийн газраар явахгүй байх;

· Өвчтэй байгаа гэдгээ гэр бүл, найз нөхөд, хамт олондоо хэлж, хүмүүстэй ойр харьцахаас зайлсхийх;

· Халуун цай, шөл, сүү, илчлэг сайтай шингэн хоол, чацаргана, аньсны шүүс сайн уух;

Хүүхдийн байгууллагууд юуг анхаарах вэ?

· Анги танхимд чийгтэй цэвэрлэгээ, агаарын бохирдол багатай цагаар агааржуулалтыг хийх;

· Ирцийн тандалт хийж, өвчний сэжигтэй хүүхдийг сургууль, цэцэрлэгийн эмчид яаралтай үзүүлэх буюу гэрт нь буцаах;

· ТТӨ болон халдварт өвчнөөс сэргийлэх зурагт хуудас, санамжийг анги танхим, коридорт байрлуулж, хүүхэд, эцэг эхчүүдэд мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх;

· Хүүхдийг олноор цуглуулан өдөрлөг, уулзалт, тэмцээн зохион байгуулахгүй байх;

· Хүүхдийг дулаан хувцаслах талаар зөвлөлгөө өгөх, ангийн багш хяналт тавих;

· Цэцэрлэгийн хүүхдийг хооронд нь 1м-ээс багагүй зайд унтуулах;

Хуваалцах