Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Агааржуулалтын хоолой шатаж, дөрвөн хүн угаартжээ

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:32 цагт хүлээн авсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агааржуулалтын хоолой шатаж, дөрвөн хүн угаартжээ
Агааржуулалтын хоолой шатаж, дөрвөн хүн угаартжээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:32 цагт хүлээн авсан байна.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, тус байрны 1 давхрын агааржуулалтын хоолой шатаж, их хэмжээний утаа 11, 12 дугаар давхарт хуралдсан байсныг агаарыг сэлгэн ажиллаж унтраасан.

Тухайн байрны 12 давхрын оршин суугч иргэн О /27 настай, эрэгтэй/, У /22 настай, эмэгтэй/, Т /1 настай, эмэгтэй/, мөн хаяг тодорхойгүй 16 настай, эрэгтэй нар угаартсан байсныг НЯТТ-ын их эмчид хүлээлгэн өгсөн.

Утаажилтын бүсээс 37 том хүн, 8 хүүхдийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах