Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агааржуулалтын системийн хоолойг хүүхдийн тоглоомын талбай руу гаргасан зөрчлийг илрүүллэв

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн 26 дугаар хороо, Санни таун хотхоны 830 дугаар байранд байрлах солонгос хоолны газар болон угаалгын газрын үйл ажиллагаанд тус байрны оршин суугчдаас ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агааржуулалтын системийн хоолойг хүүхдийн тоглоомын талбай руу гаргасан зөрчлийг илрүүллэв
Агааржуулалтын системийн хоолойг хүүхдийн тоглоомын талбай руу гаргасан зөрчлийг илрүүллэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн 26 дугаар хороо, Санни таун хотхоны 830 дугаар байранд байрлах солонгос хоолны газар болон угаалгын газрын үйл ажиллагаанд тус байрны оршин суугчдаас ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар дээрхи үйлчилгээний газрууд нь агааржуулалтын системийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу суурилуулаагүй, агааржуулалтын системийн төгсгөл хоолойг хүүхдийн тоглоомын талбай руу гарган байрлуулсан зөрчлийг илрүүлэн, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулан, зөрчил арилгуулах талаар албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

Хуваалцах