Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Агаарын бохирдлоос үүдэн амны хаалттай марафонд оржээ

Шанхай хотод болслн шинэ жилийн баярын марафон гүйлтэнд оролцсон тамирчид агаарын бохирдлоос үүдэн амны хаалттай оролцжээ. Агаарт хуримтлагдсан тоосонцорын хэмжээ үзэгдэх орчинг муутгаж, амьсгалахад бэрх болгосон ч уг ажиллагаанд оролцсон 10,000 гаруй гүйгч 10 км замыг амжилттай туулсан байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын бохирдлоос үүдэн амны хаалттай марафонд оржээ
Агаарын бохирдлоос үүдэн амны хаалттай марафонд оржээ. Зураг: МҮОНРТ

Шанхай хотод болсон шинэ жилийн баярын марафон гүйлтэд оролцсон тамирчид агаарын бохирдлоос үүдэн амны хаалттай оролцжээ. Агаарт хуримтлагдсан тоосонцорын хэмжээ үзэгдэх орчинг муутгаж, амьсгалахад бэрх болгосон ч уг ажиллагаанд оролцсон 10,000 гаруй гүйгч 10 км замыг амжилттай туулсан байна.

Өглөө 08 цагт эхэлсэн уралдааны үеэр агаар дах бохирдлын түвшин нэг куб метрт 121 микрограмм байжээ. Хэрвээ Японд агаарын бохирдол ийм түвшинд хүрсэн бол ард иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг сануулдаг байна. Өнгөрсөн 12 сард Шанхай хотод агаарын бохирдлын түвшин 1 куб метрт 447 микрограмм хүрч, зургаадугаар сараас хойш хамгийн дээд цэгт хүрсэн байна. Марафонд оролцсон гүйгчид утаанд түүртэн бухимдахын оронд ирж байгаа шинэ онд агаарын бохирдлоосоо салж, цэнхэр тэнгэр дор амны хаалтгүй уужим амьсгалах өдөр ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Түлхүүр үг:марафон
Хуваалцах