Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаарын бохирдлыг 2 дахин бууруулах амлалтаа биелүүлсэн үү

Манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэдгээ олон улсын өмнө амлаж, 2011 онд Үндэсний хөтөлбөр баталсан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын бохирдлыг 2 дахин бууруулах амлалтаа биелүүлсэн үү
Агаарын бохирдлыг 2 дахин бууруулах амлалтаа биелүүлсэн үү. Зураг: МҮОНРТ

Манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэнэ гэдгээ олон улсын өмнө амлаж, 2011 онд Үндэсний хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийнхөө тайланг бид ирэх онд НҮБ-д танилцуулна. Гэтэл Улаанбаатар хотын агаарын чанарт эерэг өөрчлөлт бараг гарсангүй гэж Төрийн бус байгууллагын төлөөллүүд үзэж, өнөөдөр амны хаалттай жагсаал зохион байгууллаа.

Францын Парис хотод гурав хоногийн дараа Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хурал болно. Хурлын гол сэдэв нь агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулахад чиглэх юм. Манай улс таван жилийн өмнө “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг батлахдаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хоёр дахин бууруулна. Эрчим хүчний хэрэгцээнийхээ 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээс авдаг болно гэсэн амлалт өгч байжээ.

Засгийн газар 2011 оноос хойш агаарын бохирдлыг буруулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр нийт 30 орчим хөтөлбөр, бодлогын баримт бичиг гаргасан байдаг ч ихэнх нь бодитой ажил болоогүй. Цаасан дээр л үлдсэн байгааг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хэлж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах