Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг авч байна
Хятад улс аж үйлдвэр, эрчим хүчнийхээ бүтцэд зохицуулалт хийж, аж ахуйн нэгжийн техникийн өөрчлөлтийг түргэсгэх замаар агаарын бохирдлыг багасгах хатуу арга хэмжээ авч байна. Улмаар 2017 он гэхэд агаарын бохирдлыг их хэмжээгээр бууруулахаар төлөвлөж байгаа аж.
Мэдээллийн алба

Бохирдлыг багасгахад юуны өмнө бохирдол их үүсгэдэг аж үйлдвэрийг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Тодруулбал, Хэбэй мужийн бохирдол хамгийн их үүсгэдэг 35 аж ахуйн нэгж стандарт шаардлагын дагуу өөрчлөгдвөл, азот хүчлийн ялгаруулалт 7948.30 тонноор багасч, ялгаруулалтын хэмжээ нь 48.7 хувьд хүрэх ажээ.