Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаарын бохирдлыг бууруулах усан шүүлтүүрийг суурилуулж байна

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн төвийн А хэсэгт дулаан үйлдвэрлэдэг томоохон 13 обьектод 20 ширхэг усан шүүлтүүрийг суурилуулах ажил хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын бохирдлыг бууруулах усан шүүлтүүрийг суурилуулж байна
Агаарын бохирдлыг бууруулах усан шүүлтүүрийг суурилуулж байна. Зураг: МҮОНРТ

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн төвийн А хэсэгт дулаан үйлдвэрлэдэг томоохон 13 обьектод 20 ширхэг усан шүүлтүүрийг суурилуулах ажил хийж байна.

Энэ төхөөрөмж нь утааны өнгө, хөө, хүнд металлуудыг шүүж, агаарын бохирдлыг бууруулах юм. Хүйтний улирал эхлэхээс өмнө бүх төхөөрөмжүүдийг суурилуулж дуусч, хэвийн ажиллагаанд оруулах зорилтыг орон нутгаас тавин ажиллаж байна.

2021 онд ашиглалтад орох дулааны станцын үйл ажиллагаа эхлэх хүртэл аймаг, орон нутгаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой үр дүн гаргахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэж сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулж байгаа юм. Тус үйлдвэрийг энэ ондоо багтааж ашиглалтад оруулна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ

Хуваалцах