Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо

Гэр, орондоо: Амин дэмээр баялаг хоол, хүнс хэрэглэж, биеийн эсэргүүцлийг сайжруулах, Өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийх, Өдрийн цагаар 2 цаг тутамд салхивчаа онгойлгож, агаар сэлгэлт хийх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо
Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо. Зураг: МҮОНРТ

Гэр, орондоо:

- Амин дэмээр баялаг хоол, хүнс хэрэглэж, биеийн эсэргүүцлийг сайжруулах

- Өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийх

- Өдрийн цагаар 2 цаг тутамд салхивчаа онгойлгож, агаар сэлгэлт хийх

- Ашиглаагүй үед цахилгаан хэрэгслийг байнга салгах

- Тамхи татахгүй байх

- Сайжруулсан зуух, утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м) хэрэглэх

- Ахуйн болон резин, хаймар, машины дугуй зэрэг хаягдал бүтээгдэхүүн түлэхгүй байх

- Ахуйн хог хаягдлыг ангилж, өдөр бүр хогийн цэгт хаях

Гадаад орчинд:

- Идэвхтэй амрах, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган явах

- Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн дулаан алдалтыг багасгах

- Автомашины хөдөлгүүр болон бусад эд ангиудад засвар үйлчилгээг тогтмол хийлгэх

- Авто замын хажуугаар явахдаа бага насны хүүхдээ 1.5 метрээс дээш түвшинд тэвэрч явах

- Бага насны хүүхдийг утаа ихтэй өглөө, оройн цагаар салхилуулахаас зайлсхийх

- Агаарын бохирдол ихтэй өглөө, оройн цагаар гадагш гарахдаа шүүлтүүртэй маск зүүж болно

Агаарын чанарын үзүүлэлт болон зөвлөлгөөг www.agaar.mn, http://dec.alaska.gov/Applications/Air/airtoolsweb/Advisors хаягнаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

alt
Хуваалцах