Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаарын бохирдлыг бууруулахад төрийн байгууллагууд хамтран ажиллана

Нийслэлийн Агаарын чанарын албанаас “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг арваннэгдүгээр сарын 18-нд “Хангарьд” ордонд зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын бохирдлыг бууруулахад төрийн байгууллагууд хамтран ажиллана
Агаарын бохирдлыг бууруулахад төрийн байгууллагууд хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Агаарын чанарын албанаас “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг арваннэгдүгээр сарын 18-нд “Хангарьд” ордонд зохион байгуулах гэж байна. Тус уулзалтад агаарын бохирдлыг бууруулах ажилд төрийн байгууллагууд ямар уялдаа холбоотой хэрхэн хамтран ажиллаж аль байгууллага нь ямар үүрэгтэй оролцож болох вэ гэдэг талаар хэлэлцэж зөвлөлдөх юм. Зөвлөгөөнд төр, захиргааны 44 байгууллагыг урьж оролцуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах