Агаарын бохирдлын 10 орчим хувийг тоосонцор бүрдүүлж байна
Барилгын болон сул шорооны тоосонцор нийслэлийн агаарын бохирдолд ихээхэн нөлөөлж байгааг албаныхан хэлж байна.
Мэдээллийн алба

Барилгын болон сул шорооны тоосонцор нийслэлийн агаарын бохирдолд ихээхэн нөлөөлж байгааг албаныхан хэлж байна. Нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувь нь гэр хорооллын айлуудын яндангаас суунагладаг. Түүнчлэн 10 гаруй хувь нь барилгын болон шорооны тоосонцор байдаг аж.
Үүнийг багасгахад иргэн бүрийн оролцоо хэрэгтэй гэж албаныхан хэллээ. Тухайлбал, зүлэг ногоо тарих, сул шороо ихтэй газруудыг асфальтаар хучих зэрэг ажлууд хийвэл агаарт дэгдэх тоосонцрын хэмжээ багасах юм. Тоосонцрыг багасгах нь нийслэлчүүдийн шийдэх ёстой нэн чухал асуудлын нэг гэж “Улаанбаатар-цэвэр агаар” төслийн захирал Н.Энхболд хэллээ.
Нийт гэр хорооллын айлууд эргэн тойрондоо мод, зүлэг тарьснаар агаарт дэгдэж байгаа тоосонцрыг тодорхой хэмжээгээр бууруулна гэдгийг тэрбээр мөн онцоллоо.


















