Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд вакцинжуулалтын аян өрнөнө

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй дүүргүүдийн 0-5 насны хүүхдүүдэд уушгины хатгаа өвчний эсрэг вакцин хийхээр болжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд вакцинжуулалтын аян өрнөнө
Агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд вакцинжуулалтын аян өрнөнө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй дүүргүүдийн 0-5 насны хүүхдүүдэд уушгины хатгаа өвчний эсрэг вакцин хийхээр болжээ.

Ирэх аравдугаар сараас хийгдэж эхлэх вакцинжуулалтын аянд Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 62 мянган хүүхэд хамрагдах тооцоо гарсан байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн агаарын бохирдол ихтэй дүүргүүдийн 0-5 насны хүүхдүүд уушгины хатгаа өвчнөөр өвчлөх нь эрс нэмэгдсэнтэй холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалтын аян өрнүүлэхээр болсон аж.

Эхний вакцинжуулалт үр дүнгээ өгвөл нийслэлийн бусад дүүргийн 0-5 насныханд үргэлжлүүлэн хийх юм байна. Өнгөрсөн өвөл уушгины хатгаа өвчнөөр давхардсан тоогоор 10 мянган хүүхэд өвчилж, тэдний 20 нь эндсэн гэсэн судалгаа гарчээ.

Түлхүүр үг:Агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд вакцинжуулалтын аян өрнөнө
Хуваалцах