Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Агаарын бохирдол ихтэй Шинэ Дели хотод хүчилтөрөгч худалдаалж эхэлжээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод агаарын бохирдол аюултай түвшинд хүрээд байгаа. Тэгвэл тус хотын зарим иргэд хүчилтөрөгч худалдаалдаг үйлчилгээний газруудыг ажлуулж эхлээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын бохирдол ихтэй Шинэ Дели хотод хүчилтөрөгч худалдаалж эхэлжээ
Агаарын бохирдол ихтэй Шинэ Дели хотод хүчилтөрөгч худалдаалж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод агаарын бохирдол аюултай түвшинд хүрээд байгаа. Тэгвэл тус хотын зарим иргэд хүчилтөрөгч худалдаалдаг үйлчилгээний газруудыг ажлуулж эхлээд байна.

Агаарын бохирдол ихтэй Шинэ Дели хотод цэвэршүүлсэн хүчилтөрөгч худалдаалах бизнес ашиг орлого сайтай байх болжээ. Тодруулбал, тус хотод өнгөрсөн 5-р сард нээлтээ хийсэн Oxy Pure гэх бар хүчилтөрөгч худалдаалдаг юм. Харин ойрын хэдэн долоо хоног энэхүү бар үйлчлүүлэгчид тун ихтэй болоод байгааг Би Би Си агентлаг дамжуулсан байна. Үйлчлүүлэгчид 500 рупи буюу 4 ам.доллараар 15 минутын турш цэвэршүүлсэн хүчилтөрөгчөөр амьсгалах боломжтой. 99 хувь цэвэршүүлсэн хүчилтөрөгч нь 17 төрлийн амт, үнэртэй юм.

Oxy Pure зуушны газрын эзэн Ажай Жонсон ярилцлага өгөх үеэрээ Шинэ Дели хотод нэг куб метр тутам дахь тоосонцрын хэмжээ 642 буюу эрүүл мэндэд ноцтой аюул учруулах түвшинд хүрээд байгааг онцолжээ. Харин Oxy Pure барны борлуулж буй хүчил төрөгч үйлчлүүлэгчдийн биен дэх агаарын бохирдлын сөрөг нөлөөг багасгаж, эрч хүч, амралтыг өгдөг гэсэн байна.

Шинэ Дели хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг юм. Тус хотын агаарын бохирдол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин өндөр байгаа юм. Агаарын бохирдлоос үүдэн Шинэ Дели хотод сургуулиуд хаагаад байгаагаас гадна барилгын ажлыг зогсоож, авто машины дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулж байна.

Хуваалцах