Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаарын бохирдол жилд хэдэн сая хүнийг үхэлд хүргэж байна вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор 2012 онд хөгжиж буй орнуудын иргэд голцуу долоон сая хүн агаарын бохирдлоос болж нас барсан байна. Түүнчлэн зүрхний өвчин, амьсгалын замын эмгэгүүд болон хавдраар өвчлөх нь агаарын бохирдолтой харилцан хамааралтай байгааг тогтоожээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын бохирдол жилд хэдэн сая хүнийг үхэлд хүргэж байна вэ?
Агаарын бохирдол жилд хэдэн сая хүнийг үхэлд хүргэж байна вэ?. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор 2012 онд хөгжиж буй орнуудын иргэд голцуу долоон сая хүн агаарын бохирдлоос болж нас барсан байна. Түүнчлэн зүрхний өвчин, амьсгалын замын эмгэгүүд болон хавдраар өвчлөх нь агаарын бохирдолтой харилцан хамааралтай байгааг тогтоожээ. ДЭМБ-ын мэдэгдэлд "Дэлхий даяар нас барж буй найман хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдсэн өвчлөлтэй байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүрээлэн буй орчны хамгийн ноцтой эрсдэл болж байна" гэж онцлосон байна. Мөн агаарын бохирдлыг бууруулснаар олон сая хүнийг үхлээс аварч болохыг дурджээ. ДЭМБ-ын тогтоосноор агаарын бохирдлоос болж хүмүүс голцуу зүрх судасны өвчнөөр өвчилж, тэдгээр нь үхлийн шалтгаан болох эрсдэл өндөр байдаг аж.
Гадна орчны агаарын бохирдлоос болж тусах магадлалтай өвчнүүд.
• 40 хувь - зүрхний өвчин
• 40 хувь - саа өвчин
• 11 хувь - уушгины хурц өвчин (COPD)
• 6 хувь - уушгины хавдар
• 3 хувь - амьсгалын замын цочмог халдвар (хүүхэд)

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах