Агаарын бөмбөлөгөөр маргаантай газар нутагт буухыг оролджээ
БНХАУ-ын иргэн Токио, Бээжингийн маргааны гол бай болоод байгаа Зүүн Хятадын тэнгисийн Сенкакү бүлэг аралд агаарын бөмбөлөгөөр буух гэж байгаад тэнгист унасан ч Японы тэгисийн эргүүлийнхэн аварчээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын иргэн Токио, Бээжингийн маргааны гол бай болоод байгаа Зүүн Хятадын тэнгисийн Сенкакү бүлэг аралд агаарын бөмбөлөгөөр буух гэж байгаад тэнгист унасан ч Японы тэнгисийн эргүүлийнхэн аварчээ.
Японы хилийн ажилтнууд маргаантай арлуудын ойролцоо агаарын бөмбөлөг нисч байгаа тухай мэдээллийг Тайванаас хүлээн авчээ. Бөмбөлөгт Хятадын Хэбэй мужийн иргэн, 35 настай аялагч байсан бөгөөд эх нутагт нь буцаажээ.


















