Агаарын чанарын хяналтыг сайжруулах хэрэгтэй
Өнөөдрийн байдлаар манай улс Улаанбаатар хотод 15 суурин харуулаар, 21 аймаг тус бүрт нэг суурин харуулаар үүнд хяналт тавьдаг.
Мэдээллийн алба

Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээг тодорхой болгоход түүнд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг нарийвчлах ёстой байна. Өнөөдрийн байдлаар манай улс Улаанбаатар хотод 15 суурин харуулаар, 21 аймаг тус бүрт нэг суурин харуулаар үүнд хяналт тавьдаг.
Эдгээр суурин харуулаас Улаанбаатарт найм нь, харин хөдөө орон нутагт хоёр нь л нарийн ширхэглэгт тоосонцор PM 2.5-ыг хэмжих хүчин чадалтай. Тиймээс агаарын бохирдлын өртөлтийг бууруулахын тулд энэ чиглэлийн хяналтыг нарийвчлах шаардлага байна. Учир нь дэлхийн орнуудад PM 2.5-ын үзүүлэх нөлөөллөөр агаарын бохирдлын үнэлгээг гаргадаг талаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Орчны Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Дэлгэрмаа ярьж байна.


















