Агаарын нарийн ширхэгт тоосонцор хоёр дахин нэмэгджээ
Коронавирусний халдвараас гадна иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа бас нэгэн хүчин зүйл нь Сибирийн түймрийн утаа болоод байна.
MМ
Moнголын мэдээ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

ЦАГИЙН ХҮРД: Коронавирусний халдвараас гадна иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа бас нэгэн хүчин зүйл нь Сибирийн түймрийн утаа болоод байна. Сибирийн түймрийн утаа манай улсыг хэр удаан хугацаанд бүрхэх нь тодорхойгүй байна. Түймрийн утаа нийслэл болон Сэлэнгэ, Дарханаас Өмнөговь хүртэл үргэлжлээд байгаа юм. Ой хээрийн түймрийн утаа эрсдэлтэй түвшин хүрч, агаар дахь тоосонцорын хэмжээ хоёр дахин нэмэгджээ.
Хуваалцах


















