Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаарын шугамыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Цэвэр агаар сан"-гийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бүсийн айл, өрхийг цахилгаан халаагуур хэрэглэх нөхцөлийг нэмэгдүүлэх, хэт ачаалагдсан дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачааллыг хөнгөвчлөх, шинэчлэх нэг тэрбу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын шугамыг шинэчилнэ
Агаарын шугамыг шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Цэвэр агаар сан"-гийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бүсийн айл, өрхийг цахилгаан халаагуур хэрэглэх нөхцөлийг нэмэгдүүлэх, хэт ачаалагдсан дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачааллыг хөнгөвчлөх, шинэчлэх нэг тэрбум ерэн сая /1.090.0/ төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Үнэлгээний хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажилллана. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо.

Хуваалцах