Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаарын тээврээр 231.6 мянган зорчигч тээвэрлэжээ

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 9-ний байдлаар салбарын нийт ачаа тээвэр 11.9 сая тонн, үүнээс авто тээврийн ачаа 7.3 сая тонн, төмөр замын ачаа 4.6 сая тонн, агаарын тээврийн ачаа 0.8 мянган тонн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын тээврээр 231.6 мянган зорчигч тээвэрлэжээ
Агаарын тээврээр 231.6 мянган зорчигч тээвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Зам тээврийн салбарын ээлжит статистик мэдээллийг танилцуулж байна.

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 9-ний байдлаар салбарын нийт ачаа тээвэр 11.9 сая тонн, үүнээс авто тээврийн ачаа 7.3 сая тонн, төмөр замын ачаа 4.6 сая тонн, агаарын тээврийн ачаа 0.8 мянган тонн байна.

Мөн хугацаанд 14.8 сая зорчигч тээвэрлэснээс нийслэлийн нийтийн тээврээр 14.1 сая зорчигч тээвэрлэсэн бол авто тээврийн улс болон хот хооронд 230.7 мянган зорчигч, агаарын тээврээр 231.6 мянган зорчигч, төмөр замаар 178.1 мянган зорчигч тус тус тээвэрлэлээ гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах