Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Агаарын тээврийн компаниуд Синайн хойг дээгүүр нислэг хийхгүй

Манай дараагийн мэдээ мөн Оросын "Когалым-Авиа" нисэх компанийн “Аэробус А-321” онгоцны осолтой холбогдож байна. Шинжээчид онгоц агаарт байхдаа сүйрсэн гэх дүгнэлт гаргасантай

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын тээврийн компаниуд Синайн хойг дээгүүр нислэг хийхгүй
Агаарын тээврийн компаниуд Синайн хойг дээгүүр нислэг хийхгүй. Зураг: МҮОНРТ

Шинжээчид Оросын "Когалым-Авиа" нисэх компанийн “Аэробус А-321” онгоц агаарт байхдаа сүйрсэн гэх дүгнэлт гаргасантай холбогдуулан олон улсын зарим нисэх компани ослын шалтгаан бүрэн тодорхой болтол Синайн хойг дээгүүр нислэг үйлдэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Ослын шалтгааныг өмнө нь онгоцонд техникийн саатал гарсантай холбон тайлбарлаж байсан албаныхан уг тайлбараа өөрчилж, онгоцны техникийн бүрэн бүтэн байдал хангагдсан байсан талаар мэдэгдсэн байна. Иймээс техникийн ямар нэг асуудалгүй байсан онгоц яагаад сүйрэх болсныг тодруултал зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангах үүднээс Арабын Нэгдсэн Эмирт улсын Эмирейтс, Франц Нидерландын хамтарсан Эйр Франс-Кэй-Эл-Эм, Германы Люфтганза, Катарын Катар Эйрвейз зэрэг иргэний агаарын тээврийн томоохон компаниуд Синайн хойг дээгүүр онгоцуудаа нисгэхгүй байхаар шийдвэрлэсэн талаар Би-Би-Си агентлаг мэдээлж байна.

Түүнчлэн Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубайн иргэний нисэхийн корпораци, Эйр Арабиа зэрэг жижиг компаниуд мөн Синайн хойг дээгүүр өнгөрдөг нислэгүүдийнхээ агаарын замд өөрчлөлт оруулахаар боллоо. Германы иргэний агаарын тээврийн компаниуд Оросын “Аэробус А-321” онгоц явсан агаарын замыг нислэгтээ ашиглахгүй болохыг Германы Тээврийн яам мөн мэдэгдсэн байна.

Хуваалцах