Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Агентлагийн дарга нарын нэрс тодорлоо

Өнгөрөгч өдрүүдэд Төрийн албаны зөвлөлөөс зарим агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агентлагийн дарга нарын нэрс тодорлоо
Агентлагийн дарга нарын нэрс тодорлоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч өдрүүдэд Төрийн албаны зөвлөлөөс зарим агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 15 ажлын байранд өрсөлдөхөөр 35 иргэн бүртгүүлсэн бөгөөд 23 нь эцсийн шатанд үлдэн, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгджээ.

Тодруулбал, бүртгүүлсэн иргэдээс тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан дараах иргэдийг албан тушаалд нь томилуулахаар нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлжээ.

  • Гадаадын иргэн, харьяатын газрын дарга- Д.Мөрөн

  • Татварын ерөнхий газрын дарга- Л.Зориг

  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга- Р.Содхүү

  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга- Ц.Ням-Осор

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга- Б.Нямдаваа

  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга- О.Алтансүх

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга- Б.Чинбат

  • Биеийн тамир, спортын газрын дарга- Ц.Шаравжамц

  • Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга- Л.Бямбасүрэн

  • Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарын дарга- Б.Ганболд

  • Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга- Ч.Бат-Эрдэнэ

Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч, тухайн албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байгаа иргэнийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцуулдаг бөгөөд Үндэсний хөгжлийн газрын даргад нэр дэвшигч гадаадад албан томилолттой ажиллаж байгаа тул энэ асуудлыг түр хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

Мөн шалгалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар, М.Отгонбаярыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэрийг томилуулахаар нэр дэвшүүлж Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйд санал хүргүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Хуваалцах