Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай үргэлжилж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачлан “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчинг нэмэгдүүлье” уриан дор зохион байгуулагдан явагдаж байгаа аяны хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай үргэлжилж байна
Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачлан “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчинг нэмэгдүүлье” уриан дор зохион байгуулагдан явагдаж байгаа аяны хүрээнд агентлагийн нэрэмжит тугийг дагалдах дэвтрийн хамтаар өртөөчлөн аялуулахаар эхлүүлэн Чингэлтэй дүүргийн засаг дарга бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн Тэргүүн Ж.Эрдэнэбат-д 2019.11.25-ны өдөр хүлээлгэн өгч сар гаруй хугацаанд аяласан тугийг өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг болон холбогдох мэргэжилтнүүд тугийг хүлээн авлаа.

Тус Аяны хугацаанд Чингэлтэй дүүргээс хийж хэрэгжүүлсэн ажлыг товч мэдээлэл хүргэхэд Чингэлтэй дүүрэг нь өөрийн харьяа нийт 19 хороодод тугийг өртөөчлөн аялуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгэмрүү чиглэсэн олон нийтийн оролцоог хангасан сургалт нөлөөллийн ажил, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт томоохон нөлөөлллийн нийт 30 гаруй удаагийн үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулан 16 мянган иргэнийг хамруулж 19 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шинээр ажлын байртай болгон ажилласан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит туг нь өртөөчлөн аялах дараагийн дүүрэг нь Сүхбаатар дүүрэг бөгөөд ирэх долоо хоногт тугийг тус дүүрэгт шилжүүлэн өгч аяныг үргэлжлүүлэн өрнүүлэх юм.

Эх сурвалж: ХБХХЕГ

Хуваалцах