Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Агнуурын онгоц сүйрч 53 хүн амиа алджээ

ОХУ-ын Сөнөсөн тэнгист загас агнуурын онгоц осолдож, 53 хүн нас барсан талаар тус улсын Онцгой байдлын яамны төлөөлөгч өнөөдөр РИА Новостид ярьсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агнуурын онгоц сүйрч 53 хүн амиа алджээ
Агнуурын онгоц сүйрч 53 хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Сөнөсөн тэнгист загас агнуурын онгоц осолдож, 53 хүн нас барсан талаар тус улсын Онцгой байдлын яамны төлөөлөгч өнөөдөр РИА Новостид ярьсан байна. Тэрбээр “Онгоцонд 106 хүн зорчиж явснаас 53-ыг нь аварч чадсан. Ослын газар яаралтай тусламжийн 26 хөлөг онгоц ажилласан ч зорчигчдын талыг л аварч чадлаа” хэмээн ярьжээ. Зарим эх сурвалжуудын ярьж буйгаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 53-аас ч илүү байх магадлалтай аж. Учир нь лхагва гарагт хөдөлсөн онгоцны бүртгэх самбар дээр 130 хүний нэр бичээстэй байсан гэнэ. Түүнчлэн онгоц сүйрэхээсээ өмнө аврах дохио илгээж байсан ч, түргэн тусламж хугацаа алдаж ирсэн талаар эх сурвалжууд ярьж байна.

Хуваалцах