“Агтана хүрээт” соёлын наадам болно
“Агтана хүрээт” соёлын наадмыг 2019 оны 11 дүгээр сарын 16-17-нд Сүхбаатар аймагт зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Мэдээллийн алба

“Агтана хүрээт” соёлын наадмыг 2019 оны 11 дүгээр сарын 16-17-нд Сүхбаатар аймагт зохион байгуулахаар төлөвлөөд байна. “Агтана хүрээт” хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зургийн фестиваль нь аймгийн ИТХ-аас Сүхбаатар аймгийг “Монгол адууны өв соёлын төв” болгон зарлаж буйтай холбогдуулан хийж буй арга хэмжээ юм.
Монгол Улсын Соёлын өв, үндэсний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, олон улсын гэрэл зурагчдын дуранд буулгах нь дэлхий нийтэд Монгол Улсыг сурталчлан таниулах, мөн хил орчмын бүс нутагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэх, орон нутгийн жуулчны баазын чанар, үйлчилгээг сайжруулах зорилго агуулжээ.



















