Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Ай Ти Би-Берлин 2015" үзэсгэлэнд бэлтгэх ажлыг баталгаажууллаа

"Ай-Ти-Би 2015" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцсоноор тогтвортой аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг Улсын эдийн засаг, гадаад валютын санд бодитой хувь нэмэр оруулах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ай Ти Би-Берлин 2015" үзэсгэлэнд бэлтгэх ажлыг баталгаажууллаа
"Ай Ти Би-Берлин 2015" үзэсгэлэнд бэлтгэх ажлыг баталгаажууллаа. Зураг: МҮОНРТ

"Ай Ти Би-Берлин 2015" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцох бэлтгэл ажлыг хангах зорилгоор шинээр байгуулагдсан "Аялал жуулчлал-Ирээдүй" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Индраатай хамтран ажиллах гэрээнд ССАЖЯ-ны ТНБД П. Алтангэрэл гарын үсэг зурлаа. Харин үүнийг ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл баталгаажуулсан юм.

"Аялал жуулчлал-Ирээдүй" ТББ нь Монгол Улс ХБНГУ-д зохиогддог "Ай-Ти-Би 2015" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор орохтой холбоотой бэлтгэл ажлыг хангах, гадаад дотоод сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулах, тус үзэсгэлэнд оролцоход шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг хувийн хэвшил, гадаад ба дотоодын хандивлагчдаас бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Хуваалцах