Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Айл өрхийн ундны ус бохирдолтой байна

Айл өрхийн ундны усны хэрэглээнд хийсэн судалгаагаар 50 гаруй хувь нь нянгийн бохирдолтой гарсан байна. “Эй Си Эф Монгол” олон улсын байгууллага 2012 оноос гэр хорооллын айл өрхийн ундны усанд судалгаа хийж эхэлжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Айл өрхийн ундны ус бохирдолтой байна
Айл өрхийн ундны ус бохирдолтой байна. Зураг: МҮОНРТ

Айл өрхийн ундны усны хэрэглээнд хийсэн судалгаагаар 50 гаруй хувь нь нянгийн бохирдолтой гарсан байна. “Эй Си Эф Монгол” олон улсын байгууллага 2012 оноос гэр хорооллын айл өрхийн ундны усанд судалгаа хийж эхэлжээ.

Судалгааг 250 цэгт хийсний 40-ийг нь ус түгээх байр, харин 210-ыг нь айл өрхийн хэрэглээнд хийсэн байна. Айл өрхийн усны 50 гаруй хувь нь нянгийн бохирдолтой гарсан нь ус хадгалах, зөөвөрлөх сав бохир байгаатай холбоотойг мэргэжлийн хүмүүс хэллээ. Энэ талаар Эй Си Эф Монгол” олон улсын байгууллагын Усны хэлтсийн менежер н.Жавзансүрэн ярилаа.

Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Г.Амаржаргал бэлтгэлээ.

Хуваалцах