Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Айл өрхүүдийн халаалтыг өгч байна

2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ 2016 оны 09 дүгээр сарын 15-ны байдлаар 890 орон сууцны барилга, 24 цэцэрлэг, 14 сургууль, 13 эмнэлэг, 140 аж ахуйн нэгжид халаалт өгөөд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Айл өрхүүдийн халаалтыг өгч байна
Айл өрхүүдийн халаалтыг өгч байна. Зураг: МҮОНРТ

2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ 2016 оны 09 дүгээр сарын 15-ны байдлаар 890 орон сууцны барилга, 24 цэцэрлэг, 14 сургууль, 13 эмнэлэг, 140 аж ахуйн нэгжид халаалт өгөөд байна.

Харин Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар 1801 орон сууцны барилга, 38 цэцэрлэг, 19 сургууль,140 аж ахуйн нэгжид халаалт өгсөн бол Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар 15 халаалтын зуух, 2 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, алслагдсан дүүргийн 2 зуухыг галлагаанд оруулаад байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Хуваалцах