Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй байна

Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд гэр хорооллын өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй байна
Айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй байна. Зураг: МҮОНРТ

Айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утас шаардлага хангахгүй байна. Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд гэр хорооллын өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар гамшиг, осол, гал түймэр гарч болзошгүй айл өрхийг хамруулан, 40 мянга гаруй зөрчил дутагдлыг илрүүлж, үүнээс 15 мянган зөрчлийг арилгуулжээ. Илэрсэн зөрчил, дутагдлын 25 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй, 24 хувь нь гэр, хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 15 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 12 хувь нь пийшин зуухны галын аюулгүй байдал зөрчигчдсөн, 13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ ойр гэсэн дүгнэлтийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах