Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Айлчлалын хүрээнд хэд хэдэн баримт бичгийг байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал хийлээ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Айлчлалын хүрээнд хэд хэдэн баримт бичгийг байгуулав
Айлчлалын хүрээнд хэд хэдэн баримт бичгийг байгуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Зарим нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг цахим хэлбэрээр харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”, “Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төв болон ОХУ-ын “Олон улсын тээврийн коридорын захиргаа” хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг баримт бичгийг байгуулав.

Хуваалцах