Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Айлын гэр дайрсан цагдааг шалгаж байна

Энэ сарын 9-ний өдөр согтуу цагдаа айлын гэр дайрч , хоёр хүүхэд гэмтээсэн хэрэг Налайх руу явах замд гарчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Айлын гэр дайрсан цагдааг шалгаж байна
Айлын гэр дайрсан цагдааг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 9-ний өдөр согтуу цагдаа айлын гэр дайрч , хоёр хүүхэд гэмтээсэн хэрэг Налайх руу явах замд гарчээ.

Ард түмний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй төрийн цагдаа хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь зүйд нийцэхгүй. Уг хэргийг цагдаагийн байгууллагын зүгээс ихэд нууцалж осол гаргасан цагдаагийн ахлагч О.Лувсандоржийг 10-ны өдөр ажлаас нь халсан бөгөөд энэхүү хэргийг одоо Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа аж.

Хуваалцах