Айлын хашаанаас байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг илрүүлж, устгалаа
Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны айлын хашаанаас илэрсэн “ПАБ150” байлдааны онгоцны бөмбөгийг аюулгүйгээр тээвэрлэн, тусгай бэлтгэсэн газар оронд тэсэлж устгасан байна.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймаг болон нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллаж, олон тооны сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болголоо.
Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын "Аяганы хонхор" хэмээх газраас 100 мм-ийн сумны хошуу 25, сургуулийн зориулалттай 115 мм-ийн сум 14, 125 мм-ийн сум 5, нийт 44 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон бол нийслэлийн Багахангай дүүргийн хоёрдугаар хорооны айлын хашаанаас илэрсэн “ПАБ150” байлдааны онгоцны бөмбөгийг аюулгүйгээр тээвэрлэн, тусгай бэлтгэсэн газар оронд тэсэлж устгасан байна.
Ташрамд дуулгахад, Тус бүлэг өнгөрсөн сард мөн Говьсүмбэр аймагт ажиллаж, тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэглэлийг илрүүлж аюулгүй болгосон билээ.


















