Айлын том
Том хүүгээ хараад гэнэт өр өвдөх шиг боллоо. Өглөө босоод өндөг шарж, цай бэлдчихээд дүүгээ аван суугаа бага агаа нь үнсэх гэтэл “Явж шүдээ угаа.
Мэдээллийн алба

Том хүүгээ хараад гэнэт өр өвдөх шиг боллоо. Өглөө босоод өндөг шарж, цай бэлдчихээд дүүгээ аван суугаа бага агаа нь үнсэх гэтэл “Явж шүдээ угаа. Дүүдээ битгий чанга хүрээд бай. Ээжээ зурагтыхаа дууг багасгаач ээ. Хүүхэд унтах гээд байна. Өө нүдний эмнэлэг явах цаг болчихсон байна. Тэгэнгээ хүүхдийн сүү аваад ирье. Өөр гарсан дээрээ захих юм юу байгаа билээ” гэж үгэлсээр гарч одлоо.
Цаг гаруй болсныхоо дараа хүү маань орж ирлээ. “ За кабелийн мөнгө 48 мянга гарсан байна. Асуусан чинь кино үзсэн байна гэнэ. Бодвол шинэ жилээр “Малифисент” үзсэн тэр үнэгүй кино биш байсан юм байх даа. Нүдний эмнэлэг ороод хараагаа шалгуулаад шилээ захиалчихлаа. Бодсоноос хямд 20 мянга гэж байна. Хүүхдийн сүү авчихлаа. Өнөөдрийн сүү байна. Энэ шалан дээр юу вэ. Тэнүүнээ тоглоомоо энд, тэнд битгий хаяад бай. Гишгээд хагалчиж” гэсээр түүж хаяад бага дүүгээ тэврэн зурагт харан суулаа. Бас том ах гэсэндээ дунд дүүгээ “Алив Тэнүүнээ яваад ус хийгээд ир” гэнэ. Айлын том гэж 10-хан насанд ингээд л элдэв юманд санаа зовж, үглэж явах гэж дээ үр минь.
Мундаг шүү аавын том хүү нь...


















