Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аймаг дундын отрын бүс нутагт 600 орчим мянган мал өвөлжиж байна

Энэ өвөл 10 сая гаруй мал отроор өвөлжихөөр болсны 80 орчим хувь нь оторт гараад байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймаг дундын отрын бүс нутагт 600 орчим мянган мал өвөлжиж байна
Аймаг дундын отрын бүс нутагт 600 орчим мянган мал өвөлжиж байна. Зураг: МҮОНРТ

Энэ өвөл 10 сая гаруй мал отроор өвөлжихөөр болсны 80 орчим хувь нь оторт гараад байна. Аймаг дундын отрын бүс нутагт 600 орчим мянган мал өвөлжиж байгаа бол бусад нь хилийн зурвас болон отрын бүс нутагт отор нүүдэл хийж байна.

Одоогоор Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд нэмж мал оруулах боломжгүй гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батмөнх хэллээ.

Өнөөдрийн байдлаар өвөлжилт хүндрээгүй байна. Цаашид сум орон нутаг отрын бүс нутагтай болохоос гадна худаг, усан хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна гэдгийг тэрбээр нэмж хэллээ.

Хуваалцах