Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар болно
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинарыг 2015 оны хоёрдугаар сарын 2, 3-нд Төрийн ордонд зохион байгуулна. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,
Мэдээллийн алба

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинарыг 2015 оны хоёрдугаар сарын 2, 3-нд Төрийн ордонд зохион байгуулна. Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал, санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ болон Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт нэгдсэн ойлголт, чиглэл өгч, хамтран ажиллах гэрээ байгуулахыг Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны нэгдүгээр сарын 26-ны хуралдаанаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт болон Засгийн газрын гишүүдэд даалгалаа.


















