Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аймаг, орон нутгийн шилдэг алба хаагчаар шалгарав

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн салааны захирагч, ахмад Б.Одбаяр аймгийн захиргаа, хууль эрх зүйн салбарын 2021 оны “Шилдэг алба хаагч”-аар шалгарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймаг, орон нутгийн шилдэг алба хаагчаар шалгарав
Аймаг, орон нутгийн шилдэг алба хаагчаар шалгарав. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн салааны захирагч, ахмад Б.Одбаяр аймгийн захиргаа, хууль эрх зүйн салбарын 2021 оны “Шилдэг алба хаагч”-аар шалгарлаа.

Мөн Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын захирагч, ахлах дэслэгч Б.Энхтөр сумын 2021 оны “Шилдэг төрийн” алба хаагч боллоо.

Ахмад Б.Одбаяр 2021 онд гал түймрийн 10 удаагийн, аюулт үзэгдэл, ослын 15 удаагийн дуудлагаар ажиллаж, 26 хүний амь нас, 2,6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, 6 буцалтгүй нэрвэгдэгсдийг холбогдох байгууллагад хүлээлгэж өгсөн бол ахлах дэслэгч Б. Энхтөр нь гал түймрийн 4, эрэн хайх, аврах ажиллагааны 45 удаагийн дуудлагаар ажиллаж, 42 хүний амь насыг авран хамгаалж, 3 буцалтгүй нэрвэгдэгсдийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн Онцгой байдлын албаны шилдэг алба хаагчид юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах