Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аймаг, сум, хот хоорондын тээвэрчдэд дайвар ачаа авахдаа сайтар шалгаж байхыг анхааруулав

2022 он гарсаар Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Завхан аймгаас Улаанбаатар хот руу хориотой ан амьтны мах, арьс, түүхий эдийг зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр нууж тээвэрлэсэн 20 зөрчил бүртгэгдэн шалгагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймаг, сум, хот хоорондын тээвэрчдэд дайвар ачаа авахдаа сайтар шалгаж байхыг анхааруулав
Аймаг, сум, хот хоорондын тээвэрчдэд дайвар ачаа авахдаа сайтар шалгаж байхыг анхааруулав. Зураг: МҮОНРТ

2022 он гарсаар Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Завхан аймгаас Улаанбаатар хот руу хориотой ан амьтны мах, арьс, түүхий эдийг зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүйгээр нууж тээвэрлэсэн 20 зөрчил бүртгэгдэн шалгагдаж байна.

Зарим иргэн ачаа дайхдаа хориотой, амьтны гаралтай мах, арьс түүхий эдийг нуун дайж үүний улмаас тээвэр хийж байгаа иргэд тээврийн хэрэгслээ олон хоногоор түр хураалгах, ачааны эзэн холбогдогч тогтоогдохгүй улмаас торгууль, нөхөн төлбөрийг төлөх зэргээр зөрчилд холбогдож байна.

Иймд аймаг, сум, хот хоорондын тээвэрчид дайвар ачаа авахдаа сайтар шалгаж авч байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ

Хуваалцах