Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аймаг, суманд хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд дутагдалтай байна

Уулзалтаар хаваржилт, мал төллөлт болон малын халдварт өвчний нөхцөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын анхан, дунд шатны байгууллагуудын өнөөгийн байдал, тулгарч байгаа бэрхшээл,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймаг, суманд хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд дутагдалтай байна
Аймаг, суманд хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд дутагдалтай байна. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, эдгээр байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчдын санал бодлыг сонслоо.

Уулзалтаар хаваржилт, мал төллөлт болон малын халдварт өвчний нөхцөл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын анхан, дунд шатны байгууллагуудын өнөөгийн байдал, тулгарч байгаа бэрхшээл, орон нутгийн онцлог, цаашдын чиг хандлага зэрэг өргөн хүрээнд мэдээлэл, танилцуулга хийв.

Дундговь аймгийн ХХААГ дөрвөн хэлтэс, 20 ажилтан, ажиллагсадтай. Харин Мал эмнэлгийн газар аймгийн төв болон 15 суманд 35 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Дээрх хоёр байгууллага аль аль нь мэргэжилтэй боловсон хүчний дутагдалтай, орон тооны цомхотголд орсноос зарим нэг хүндрэл гарч байгаа аж.

Сайд Ц.Идэрбат хоёр байгууллагын удирдлага, алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож, тодорхой асуудлаар санал солилцов.

Салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг бодлогын түвшинд шийдэх зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсийн уулзалтуудыг хийж байгааг сайд онцолж, уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлж ажиллана гэлээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Хуваалцах