Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аймаг, сумдын наадмын хуваарь

Тус аймаг долоодугаар сарын 9-10-нд наадмаа хийх бөгөөд харин Чулуут, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг таван сумын 90 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 25-26-нд болох юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Аймаг, сумдын наадмын хуваарь
Аймаг, сумдын наадмын хуваарь. Зураг: МҮОНРТ

Архангай

Тус аймаг долоодугаар сарын 9-10-нд наадмаа хийх бөгөөд харин Чулуут, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг таван сумын 90 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 25-26-нд болох юм. Баян-ӨлгийБаян-Өлгий аймгийн хувьд энэ жил сумдын тэмдэглэлт ой байхгүй бөгөөд аймгийнхаа наадмыг энэ сарын 5-6-нд хийх аж. Харин долоодугаар сарын 3-нд Алтай Таванбогд хайрханы төрийн тахилга болох юм байна.БаянхонгорЛамын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, Говийн бүсийн хурдан морьдын уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 25-26-нд болно. Түүнчлэн тус аймгийн Өлзийт, Жинст, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг зэрэг найман сум түүхт 90 жилийн ойгоо долоодугаар сарын 16-25-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм.БулганАймгийн наадам энэ сарын 9-10-нд, харин Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хангал, Бугат зэрэг дөрвөн сумын 90, Рашаант сумын 30 жилийн ой долоодугаар сарын 25-26-нд болно. Түүнчлэн Хан уулын тахилга буюу манлай уяач Дамбын Хишигжаргалын цолны мялаалга наадам наймдугаар сарын 1-2-нд болох юм байна. Дашрамд дурдахад, тус мялаалга наадамд Булган аймгийн шигшмэл хурдан морьдыг тодруулах уралдаан болох юм.Говь-АлтайТус аймгийн хувьд энэ жил хамгийн олон сум түүхт ойгоо тэмдэглэх юм. Тухайлбал, Дарви, Бугат, Есөнбулаг, Халиун зэрэг дөрвөн сумаас бусад 14 сум 90 жилийн ойгоо наймдугаар сарын 1-3-нд тэмдэглэнэ.ГовьсүмбэрГовьсүмбэр аймгийн баяр наадам энэ сарын 7-8-нд болно. Тэгвэл Баянтал сумын 90 жилийн ой 3-4-нд болох юм байна.Дархан-УулАймгийн баяр наадам энэ сарын 9-11-нд болох бөгөөд Шарын гол сумын 20 жилийн тэгш ойн наадам долоодугаар сарын 19-20-нд болно.ДорноговьТэгш ойгоо тэмдэглэх сумдынхаа тоогоор Дорноговь аймаг уг жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Энэ жил тус аймгийн Сайншанд, Улаанбадрахаас бусад 12 сум түүхт ойгоо тэмдэглэх бөгөөд долоодугаар сарын 10-27-нд болох юм байна.ДорнодДорнод аймгийн баяр наадам долоодугаар сарын 25-26-нд болно. Харин Булган, Матад, сумын 90 жилийн ой энэ сарын 20-21-нд, Баян-Уул сумын 90 жилийн ой энэ сарын 14-16-нд, Халхгол, Дангийн Цагаан уулын тахилга наадам наймдугаар сарын 16-17-нд болох ажээ.ДундговьАймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд харин Луус, Гурван сайхан, Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын 90 жилийн ой долоодугаар сарын 17-18-нд, Сайнцагаан, Өндөршил сумын 90 жилийн ой энэ сарын 9-10-нд болох билээ.ЗавханЗавхан аймгийн хувьд 10 сумын ой энэ жил тохиогоод байгаа юм. Аймгийн баяр наадам нь энэ сарын 10-11-нд Улсын баяр наадамтай давхцаж байгаа бөгөөд Отгон, Дөрвөлжин, Сантмаргаз, Яруу, Сонгино, Баянхайрхан, Баянтэс, Шилүүстэй, Ургамал, зэрэг сумын 90, Асгат сумын 30 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 17-18-нд болно.ОрхонТус аймгаас хамгийн олон хүн амтай Баян-Өндөр сумын 20 жилийн ойн энэ сарын 28-29-нд болох бөгөөд аймгийн баяр наадам долоодугаар сарын 9-11-нд болох юм байна.ӨвөрхангайАймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд болно. Харин Баян-Өндөр, Баянгол, Богд, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус зэрэг сумд түүхт 90 жилийн ойн баяр наадмаа долоодугаар сарын 18-19-нд зохион байгуулах аж.ӨмнөговьӨмнөговьчууд Батмөнх даян хааны мэндэлсний 550 жилийн ойг бүтэн жилийн турш нижгэр тэмдэглэж байгаа билээ. Аймгийнх нь наадам их хааны мэлмий гийсний баярт зориулагдах бөгөөд тус наадам долоодугаар сарын 25-26-нд болно. Харин Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Ханхонгор, Манлай зэрэг сумын 90, Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадам ирэх сарын 8-нд ганцхан өдөр болох билээ.СүхбаатарӨнөө цагийн хурдыг тодорхойлогч аймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд болох бөгөөд Уулбаян, Эрдэнэцаган, Сүхбаатар, сумын 90, Түмэнцогт сумын 60 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 23-24-нд зохион байгуулах юм.СэлэнгэАймгийн баяр наадам энэ сарын 9-11-нд болж Шаамар 4-5-нд, Зүүнбүрэн 14-15-нд, Цагааннуур 15-16-нд, Түшиг болон Ерөө сум 14-15-нд, Баруунбүрэн сум 24-25-нд, Мандал сум ирэх сарын 1-2-нд тус тус түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх юм.ТөвТөв аймгийн баяр наадам энэ сарын 9-10-нд болно. Харин Лүн, Өндөрширээт сумын 90 жилийн ойн наадам долоодугаар сарын 9-10-нд, Эрдэнэ, Батсүмбэр, Угтаалцайдам сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 10-11-нд, Бүрэн сумын 90 жилийн баяр наадам долоодугаар сарын 15-16-нд, Сэргэлэн, Баян, Баянцагаан сумын 90 жилийн наадам долоодугаар сарын 18-19-нд тус тус болно.УвсАймгийн баяр наадам энэ сарын 10-11-нд, харин Зүүнхангай, Завхан, Өмнөговь, Бөхмөрөн, Тэс зэрэг сумын 90 жилийн ойн наадам долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 4-ний хооронд болох аж.ХовдХовд аймгийн баяр наадам, баруун бүсийн хурдан морьдын уралдаан энэ сарын 25-26-нд болно. Тэгвэл олон ястны өлгий нутгийн Дарви, Алтай сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 19-20-нд, Цэцэг сумын 90 жилийн ойн наадам ирэх сарын 3-4-нд, Зэрэг сумын баяр наадмын тов одоогоор гараагүй.ХөвсгөлХөвсгөл аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд буюу Хотгойдын хурд хангайн бүсийн даншиг наадам болно. Тус аймгаас Тосонцэнгэл, Галт, Шинэ-Идэр сумын 90 жилийн ой долоодугаар сарын 17-18-нд болох юм байна.ХэнтийХэнтий аймгийн баяр наадам хамгийн түрүүнд болж байгаа бөгөөд маргааш наадмын нээлтийн өдөр юм байна. Харин Галшар сумын 90 жил энэ сарын 19-21-нд, Норовлин сумын 90 жилийн ой 14-15-нд, Бэрх сумын 60 жилийн ойн 11-12-нд тэмдэглэн өнгөрүүлэх аж. Түүнчлэн Мөрөн суманд энэ сарын 25-26-нд Түмэн адууны баяр болох бол Дадал суманд энэ сарын 18-20-нд “Алтаргана” их наадам зохион байгуулагдах юм.

Хуваалцах